CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Өндөр чанартай ноолуур бүхий ямааг клонийн аргаар гарган авлаа

12-22-2016 09:44

Энэ сарын 16-ны өдөр Өвөр Монголын Баяннуур хотын Хангин хойт хошууны аж үйлдвэрийн тойрогт дэлхийн анхны өндөр чанартай ноолуур бүхий ямааг клонийн аргаар гарган авлаа. 

Өнөөдрийн байдлаар уг төл нь эрүүл бойжиж байгаа бөгөөд биеийн жин нь 4,3 кг аж. Тухайн газрын мэргэжилтний тайлбарласанаар уг ишгийг таван настай, ноолуур нь 13.89 микрометрээс нарийн хялгастай цагаан ухна ямааны эсийг ашиглан гарган авсан гэнэ. 

 Баяннуур хот нь ноолууран цагаан ямаагаараа дэлхийд алдартай. Гэвч ерээд оны эхэн үеэс малчид чанар биш гаралтыг онцлон эрлийзүүлэх ажлыг эрчимтэй хийснээс, ноолуурын хялгас бүдүүрч 16-18 микрометрт хүрч, үүгээр тогтохгүй тухайн үүлдрийн ямаа устах аюулд хүрчээ.

Тиймээс 2013 онд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, нарийн ширхэгт ноолууран ямааг үржүүлэх, хамгаалах ажлыг эрчимтэй хийсний анхны үр дүн ийнхүү гарсан байна. 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100