CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

2016 он дэлхийн "хамгийн халуун жил" болсон байх магадлалтай

12-22-2016 09:55

 Дэлхийн цаг уурын байгууллага 20-нд Женевт албан мэдээ нийтэлж, 2016 оны дэлхийн эхний 11 сарын бүртгэлд харуулснаар, энэ он нь 1880 оны цаг уурын тэмдэглэл бий болсноос хойших "хамгийн халуун жил" болж, 2015 он нь хамгийн халуун жил байсан үзүүлэлтийг шинэчилж болзошгүй гэж тэмдэглэжээ.


Дэлхийн цаг уурын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Клэйр Нуллис мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, тус байгууллагын 11-р сард НҮБ-ын Марракешийн уур амьсгалын бага хурлын үеэр нийтэлсэн 2016 оны цаг уурын байдлын тухай урьдчилсан бүртгэлийн дагуу, 9-р сар хүртэлх байдлаар, 2016 оны дэлхийн дундаж температур аж үйлдвэржүүлэлтийн өмнөх төвшнөөс 1.2 цельс өндөр байна гэжээ.

                                                                                            \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100