CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга сансар судлалын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

12-21-2016 10:02

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 20-ны үдээс өмнө Бээжингийн ардын хурлын ордонд Тяньгүн 2-р, Шэньжөү 11-р сансрын хөлөг хөөргөх үүрэг гүйцэтгэсэн сансарчид болон судлаачдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ, одот орчлон хязгаар гэж үгүй, хайгуул судалгаа ч төгөсгөл гэж үгүй байдаг, тасралтгүй шинийг үүдэж байвал Хятадын үндэстнүүд сайн сайхан ирээдүй уруу замнаж чадах болно. Бид өнөөдөр шинийг санаачлахыг хөгжлийн стратегийг хөдөлгүүр болгосон бөгөөд үндэсний ирээдүйг шийдэх чухал стратеги юм. Сансрын судалгаа нь технологийн дэвшил болон шинийг санаачлахын чухал салбар, сансрын технологийн ололт амжилт нь үндэсний технологийн төвшин болон технологийн чадавхыг харуулах зүйл байгаа юм. Сансарын технологийн шинэ ололт амжилт ард иргэд болгоны шинийг үүдэс итгэл зоригийг эрчилж, нийгмийн иновоцийг хөгжүүлэхэд урам өгч байна гэлээ.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Лью Юньшань, Ван Чшань, Жан Гаоли нар хуралд оролцов.

Н.Пүрэвжав орчуулав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100