CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад Норвеги харилцаагаа хэвийн болголоо

12-20-2016 09:53

 Хятад Норвегийн засгийн газар 19-нд мэдэгдэл нийтэлж, хоёр орны харилцаа хэвийн болсноо мэдэгджээ.


Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд айлчилж ирсэн Норвегийн Гадаад хэргийн сайд Борег Брендетэй уулзаж, Хятадын ГХЯ-ын сайд Ван И түүнтэй хэлэлцээ хийсэн байна.

Ли Кэчян уулзалтын үеэр хэлэхдээ, Норвегийн шинэ засгийн газрын нэг Хятадын бодлого баримталж, Хятадтай байх харилцаагаа сайжруулан хөгжүүлэх үнэнч санааг Хятадын тал сайшааж, Норвегийн талтай хамтаар чармайж Хятад Норвегийн харилцааны шинэ хуудсыг сөхөж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

2010 онд Норвегийн Нобелийн шагнал олгох комисс Нобелийн энх тайвны шагналыг Хятадын хуулийг зөрчиж ял эдэлж байгаа Лю Шаобөд олгосон байна. Энэ нь Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, Хятадын эрхзүйн бүрэн эрхэд ноцтой халдлага хийсэн байна. Хятад Норвегийн харилцаа үүнээс болж муудаж, 6 жилийн турш хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа ноцтой нөлөөлөгдсөн байна.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Норвегийн тал Хятадын талын байр суурь анхаарал хандуулж байгаа зүйлийг бүрэн ойлгож, хоёр орны харилцааг хэвийн замаар ахиулахад идэвхтэй ажиллах болно гэж илэрхийлсэн гэжээ.

Ван И хэлэлцээ хийх үед хэлэхдээ, Норвегийн тал хоёр талын харилцан итгэлцлийн хохироосон учир шалтгаандаа гүнзгий эргэн санаж, Хятадын талтай хоёр талын харилцааг сайжруулах талаар хянамгай, нухацтай зөвшилцсөн байна. Хоёр талаараа үүнээс сургамж авч харилцан итгэлцлээ сэргээх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь Норвегийн төр засаг ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна, мөн НҮБ-ын дүрмийн зориг санаа зарчимд нийцэж байна, Хятад Норвегийн харилцааны хөгжлийн зөв чиглэлд нийцэж байна гэжээ.

Бренде хэлэхдээ, Норвеги Хятадын харилцаа хэвийн болж байгаа нь түүхт ач холбогдолтой бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт идэвхтэй мэдээ өгч байна. Норвегийн тал нэг Хятадын бодлого баримталж, Хятадын цөм болсон ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа том чухал асуудлыг хүндэтгэх болно. Энэ бол хоёр орны харилцааны хөгжлийн улс төрийн үндэс суурь мөн гэжээ.

                                                                                                \Гэрэлт орчуулав\



Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100