CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросын элчин сайдын амийг хороосон явдал бол өдөөн хатгалга мөн гэж В.Путин тэмдэглэв

12-20-2016 14:19

Орон нутгийн цагаар 19-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин: ОХУ-аас Туркт суугаа элчин сайдын амийг хороосон явдал бол Орос, Туркийн хэвийн харилцааг тасалдуулах зорилготой өдөөн хатгалга мөн гэж тэмдэглэжээ.
Владимир Путин мөн өдөр Оросын Гадаад Хэргийн Яам, Холбооны Аюулгүй Байдлын Газар, Холбооны Гадаад Тагнуулын Мэдээллийн Газар зэрэг байгууллагуудын тэргүүн нартай уулзахдаа, "энэ хэрэг бол жигшүүрт үйл ажиллагаа, огт эргэлзэшгүй гэмт хэрэг бөгөөд тэр нь Орос, Туркийн хэвийн харилцаа, Сирийн энхийн үйл явцыг тасалдуулах зорилоготой юм" гэлээ.
Иймэрхүү өдөөн хатгалгад өгөх хариу нь зөвхөн нэг байдаг. Тэр нь терроризмын эсрэг тэмцэл улам эрчимжих явдал юм. "Зандалчид гэм уршгийнхаа үр дагаварыг өөрөө амсах болно" гэж Владимир Путин тэмдэглэв.
ОХУ-аас Туркт суугаа элчин сайд Андрей Карлов 19-ний орой Туркийн нийслэл Анкарад нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа араасаа буудагдсан аж. Эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч, хүнд шархдсаны улмаас эмчилгээ авалгүй нас баржээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100