CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Иран Аэробустай хэлэлцээгээ дуусгана

12-19-2016 10:26

ХОУР-ийн мэдээ, Ираны Зам харилцаа,хот байгуулалтын яамны сайд Аббас Ахмад Аконди 12-р сарын 12-ны өдөр хэлэхдээ, Иран болон Аэробус компанийн хэлэлцээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд Иран Аэробустай эцсийн худалдан авах гэрээнд гарын үсэг зурахыг хүсэж байна гэжээ. Аконди зам засвар,зам харилцаа,тээвэр болон холбогдох салбарын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох үеэр хэлэхдээ, "Аэробустай хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа холбогдох дэлгэрэнгүй агуулгыг олон нийтэд нийтлэх болно" гэжээ.

Ираны цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Иранд авч байсан хориг арга хэмжээг цуцлахын дагуу, Иран болон Аэробус компани 118 нисэх онгоц худалдан авах гэрээ тохиролцож, Бойнг компанитай 100 нисэх онгоц худалдан авах гэрээ тохиролцжээ.

 \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100