CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Төвийн эдийн засгийн хуралдаан боллоо

12-19-2016 09:59

Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог Хятадын төвийн эдийн засгийн хуралдаан 12-р сарын 14-16-ны өдрүүдэд Бээжинд хуралдсан байна.   

Хурлаас онцлон заахдаа, 2017 он бол Хятад улс хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал он жил байж, санхүүгийн болон валютын бодлогыг үргэлжлэн идэвхтэй хэрэгжүүлж, санхүүгийн бодлогыг улам үр ашигтай болгож, төсвийн тохируулгыг хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг багасгах, иргэдийн амьжиргааг баталгаажуулахын эрэлт шаардлагад улам нийцүүлэх хэрэгтэй. Валютын ханшийн уян хатан чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, юанийн ханшийг зүй зохистой түвшинд тогтворжуулахыг батлах хэрэгтэй. Банк санхүүгийн эрсдэлийг сэргийлж, тогтоон барихыг улам чухал байранд тавьж, шийдвэр зориг гарган нэг бүлэг эрсдэлийг арилгаж, хөрөнгийн хөөсөнцрийг хүч тавин арилгаж, хяналт удирдлагын хүчин чадавхаа эрчимжүүлж, банк санхүүгийн системийн чанартай эрсдэл үүсэхгүй байхыг батлах хэрэгтэй. 2017 онд Хятад улс үргэлжлэн болд төмөр болон нүүрсний салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгахын зэрэгцээ, зах зээл болон хуулийн арга замаар бусад ажил төрлийн салбарын үйлдвэрлэлийн хүчний илүүдлийг арилгах болно. Анхан шатны хот суурины орон сууц илүүдлийг зохицуулах хэрэгтэй. Түүнчлэн аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх, өртгийг нь буруулах, зэрэг талын ажлыг сайтар хийх хэрэгтэй. Банк санхүү, газар эдэлбэр, татвар, хөрөнгө оруулалт, хууль боловсруулалт зэргийг ерөнхийд нь ашиглаж, үндэсний байдалд зохицсон, зах зээлийн горимд нийцсэн үндсэн чанартай урт хугацааны механизм байгуулахыг даруй судалж, орон нутгийн зах зээлийн хөөсөнцрийг арилгахын зэрэгцээ, зах зээлийн томоохон донсолгоо үүсэхээс зайлсхийх хэрэгтэй. Макро талаас валютын удирдлага явуулж, хувь хүний орон сууц худалдан авахыг дэмжиж, итгэмжийн зээл хөрөнгө оруулалтын чанартай орон сууцны худалдаа руу урсгахыг хориглох хэрэгтэй зэрэг болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100