CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад Монгол хэлний орчуулагчид шинэ оноо тэмдэглэв

12-19-2016 17:43

Монгол Улс дахь Хятад Монгол хэлний орчуулагчдын холбоо 12-р сарын 18-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэж, өнгөрч байгаа 2016 оны ажлаа нэгтгэн дүгнэж, шилдэг орчуулагч, шилдэг гишүүдээ урамшуулан шагнав. Тус холбоо нь байгуулагдаад дөнгөж жил гаруйхан болж байгаа ч чамгүй амжилттай ажилласан байна. Тухайлбал, холбооны анхдугаар чуулга уулзалт дээр тавигдсан илтгэлээ эмхэтгэн хэвлүүлж, Хятад хүний нэр болон газар усны нэрийг кирилл үсгээр галиглах аргыг хэлэлцэн тогтоож, мөн БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд асан Хуан Жякүй гуайн бичсэн "МОНГОЛД ТАВАНТАА" номыг орчуулан хэвлүүлсэн байна. Баярын үеэр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, Зөвлөх Ли Яньжүнь, ажилтан Заяа, холбооны Гүйцэтгэх дарга Л. Баатар нар шагнал гардууллаа.

Хятадын Олон Улсын радиогийн сурвалжлагч М. Цэцэн

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100