CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ батлан хамгаалалтын тоног төхөөрөмж байршуулах нь хэвийн ажиллагаа юм

12-16-2016 17:25

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 15-нд Хятад улс Өмнөд тэнгисийн аралд зэвсгийн систем байршуулах эсэх тухай асуусан сурвалжлагчийн асуултад хариулахдаа, "Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ бүтээн байгуулалт хийж, шаардлагатай батлан хамгаалалтын тоног төхөөрөмж байршуулах нь хэвийн ажиллагаа болох юм" гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, "холбогдох зөвлөхүүдийн хэлсэн бодит байдлыг ойлгохгүй байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Өмнөд тэнгисийн арал бол өнө эртнээс Хятадын нутаг дэвсгэр. Хятадын тал өөрийн нутаг дэвсгэр дээрээ бүтээн байгуулалт хийж, шаардлагатай батлан хамгаалалтын тоног төхөөрөмж байршуулах нь хэвийн ажиллагаа болох юм. Мөн олон улсын хуулийн хүлээн зөвшөөрсөн бүрэн эрхт улсын зүй ёсны эрх болох юм, "цэрэгжүүлж" байна гэсэнтэй холбоогүй юм" гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын тал АСЕАН-ы холбогдох орнуудтай Өмнөд тэнгисийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахаар хүчин чармайж байна. Сүүлийн үед Хятад АСЕАН-ы хамтын чармайлтаар Өмнөд Тэнгисийн байдал тогтвортой болох хандлагатай болж, идэвхтэй сайнаар хөгжиж байна. Холбогдох улс орнууд Хятад АСЕАН-ы хүчин чармайлтыг хүндэтгэж, Өмнөд Тэнгисийн идэвхтэй хөгжлийн хандлагыг хамгаалахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.


 \Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100