CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Сансарт зуун наян өдөр

12-15-2016 16:24

Хятадын сайн дурын дөрвөн нисгэгч сансарын орчин нөхцлийг хиймлээр бүрдүүлсэн тусгай зориулалтын тасалгаанд зургаан сар ажиллаад энэ сарын 14-ны өдрийн 11 цаг 21 минутад гарч ирлээ. Тэд өнгөрсөн 6 сарын хугацаанд тус тусгай зориулалтын өрөөнөөс гараагүй бөгөөд гаднах ертөнцтэй интернэтээр холбогдож заавар зөвлөгөө авч байжээ. Мөн энд байх хугацаандаа нисгэгчид өөрсдийн тарьсан ургамалаас хүчилтөрөгчийн хэрэгцээгээ хангаж, хэрэглээний усаа ч нөхөн төлжүүлэх аргаар гарган авч байсан гэнэ. 
Энэхүү “Сансарт зуун наян өдөр” төслийг БНХАУ-ын сансрын нисгэгч бэлтгэх төв, Наньфан сансар судлалын газар голлон зохион байгуулж, гадаад дотоодын 16 байгууллага хамтран ажилласан байна. Өнгөрсөн 6-р сарын 17 нд эхэлсэн төслийн хүрээнд нисгэгчид 370 метр/кв тасалгаанд 4 төрлийн 1700 гаруй судалгаа шинжилгээний туршилтын ажил гүйцэтгэсэн гэнэ. Тухайлбал анагаах ухааны 300 орчим туршилт, сансрын нөхцөлд ургамал тарих, хиймэл экосистемийн гэхчилэн  туршилтийг энэ үеэр хийжээ. Олон улсын түвшинд анхны гэх тодотголтой тус төслийн хамт олонд “Тэнгэрийн ордон” хөлгийн нисгэгчдийн зүгээс тусгайлан баяр хүргэсэн байна.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100