CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Яриа хэлэлцээгээр Сирийн асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ

12-15-2016 10:09

Сирийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах замд оруулж, дайныг зогсоох арга замыг хайхыг Хятад улсаас НҮБ-д суугаа байнгын орлогч төлөөлөгч Ү Хайтао 13-ны өдөр уриаллаа.

Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад улс Алеппог багтаасан Сирийн бүс нутагт ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд зөрчил мөнгөлдөөн Сирийн ард иргэдэд зовлон учруулж байгаад санаа зовж байна гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт нь гал зогсоох, улс төрийн яриа хэлцэл хийх, терроризмын эсрэг хамтран тэмцэх, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зэрэг дөрвөн талын ажлыг урагшлуулах болно гэлээ.

Н.Пүрэвжав орчуулав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100