CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Турк үндэсний гашуудлын өдөр зарлалаа

12-12-2016 14:21

 Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым 11-нд мэдэгдэл гаргаж, 10-ны өдөр Стамбулд болсон халдлагад нас барагсдад эмгэнэл илэрхийлэх Туркийн үндэсний гашуудлын өдрийг зарласан байна.


Туркийн Дотоод явдлын яамны сайд Сулейман Соилу мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар 10-ны өдрийн дэлбэрэлтэд 38 хүн амиа алдсаны дотор 30 цагдаа байсан бөгөөд 155 хүн гэмтэж, 14 нь хүнд шархадсан гэжээ.

                                                                                       

 "ТАК" байгууллага 10-ны орой Стамбулд болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн хэргийг үйлдсэнээ 11-нд мэдэгдлээ.

 11-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганд эмгэнэлийн цахилгаан утас илгээж Стамбулын террорист халдлагыг хатуу зэмлэн буруушаав. Мөн өдөр Израйлийн ерөнхий сайд Натаньяху засгийн газрын хурал дээр Туркт болсон аливаа хэлбэрийн террорист ажиллагааг зэмлэн буруушааж байна гэжээ.

                                                                                           \Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100