CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Стокгольмд Нобелийн шагнал гардуулах ёслол болов

12-12-2016 09:56

2016 оны Физикийн салбар, химийн салбар, физиологийн салбар, анагаах, утга зохиолын, эдийн засгийн салбар дахь нобелийн шагналуудыг гардуулах ёслол 10-нд Шведийн нийслэл Стокгольмд болов. Утга зохиолын нобелийн шагналын эзэн Боб Дилан энэ ёслолд оролцоогүй байна.

Төрөл бүрийн Нобелийн шагналыг сонгон шалгаруулах хорооны төлөөлөгчид тус тусын шагналын эздийн амжилт бүтээлийг танилцуулсны дараа Шведийн Хаан Карл XVI Густаф шагнал хүртсэн хүн нэг бүрт шагналын бичиг, одон болон шагналын мөнгийг гардуулжээ. Энэ онд төрөл бүрийн Нобелийн шагналд 8 сая шведийн крон буюу 880 мянган ам.доллар орчмын шагналын мөнгө олгожээ.

Энэ онд Физикийн салбар дахь Нобелийн шагналыг Давид Тоулесс, Мишел Костерлиц нар, химийн салбар дахь Нобелийн шагналыг Жан Сауваге, Фрасер Стоддарт, Бернард Феринга нарт олгожээ. Физиологийн салбар дахь болон анагаахын салбар дахь Нобелийн шагналыг Ёшинори Осумид, утга зохиолын салбар дахь шагналыг Боб Диланд, эдийн засгийн салбар дахь шагналыг Оливер Харт болон Бенгт Холмстромд олгожээ.

12-р сарын 10 бол Шведийн бизнесмэн Нобелийн таалал төгссөн өдөр юм. Жил бүрийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг энэ өдөр зохион явуулдаг байна.

 

\Уртнасан.\ 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100