CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"МОНГОЛД ТАВАНТАА" номын нээлт Улаанбаатарт болов

12-12-2016 10:47

 МУ-ын Ерөнхийлөгч асан П. Очирбат гуайтай хамт

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Хуан Жякүй гуайн туурвисан "МОНГОЛД ТАВАНТАА" дурсамжийн номын нээлт өнгөрсөн баасан гараг буюу 12-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд боллоо.

Хуан Жякүй 1943 онд БНХАУ-ын Гуандүн мужийн Наньхай шяньд төрсөн. 1965 онд Бээжин Их Сургуулийн Дорно дахины хэл, утга зохиолын факультетын Монгол хэлний ангийг төгсөж, БНХАУ-ын Гадаад явдлын яаманд ажиллаж эхэлсэн байна.

                                                                                         

 "МОНГОЛД ТАВАНТАА" номын зохиогч Хуан Жякүй 

1973, 1983, 1992, 1998, 1999 онуудад БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж, энгийн ажилтан, 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1999 оны 9-р сараас БНХАУ-аас МУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллав.

ГЯЯ-д ажиллаж байсан хугацаандаа БНХАУ-ын удирдагч Жян Зэминь, Ли Пэн, Ян Шанкүнь, Вань Ли болон нам, улсын бусад удирдах хүмүүсийн орчуулагчаар ажиллаж байжээ.

                                                                                             

 БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин

Түүнийг 2003 оны 10-р сард албан үүргээ дуусгаад эх орондоо бүрмөсөн буцахын өмнө МУ-ын Ерөнхийлөгч Н. Багабанди түүний Монгол-Хятад хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа болон хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын "Алтангадас" одонгоор шагнасан байна.

Одоо тэрээр Хятадын Монгол Улс судлалын хүрээлэнийн хүндэт дарга, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Бүс нутгийн аюулгүй байдлыг судлах төвийн зөвлөх, тусгай судлаачаар ажиллаж байна.

                                                                                              

 МУ-ын ШУБССЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд

Шинэ номын нээлтийн арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн, БНХАУ-аас МУ-ын Замын-үүдэд суугаа Ерөнхий консул Чай Вэньрүй, Монгол Улсын Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны дарга Л. Баатар нар оролцож, МУ-ын талаас МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбат, МАХН-ын дарга асан Г. Очирбат, УИХ-ын гишүүн, БОНХЯ-ны сайд Д.Оюунхорол, Ерөнхий сайд асан Р. Амаржаргал, МУ-ын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд асан н.Цахилгаан, Ц.Сүхбаатар, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дарга Н.Жанцанноров, ШУБССЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар болон Хуан Жякүй гуайгийн хуучин танил, анд нөхөд олон хүн оролцсон байна.

"МОНГОЛД ТАВАНТАА" номыг хятад хэлнээс монгол хэл дээр орчуулан хэвлүүлэх ажлыг МУ-ын Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо зохион байгуулж, тус холбооны ажилтан Б. Эрдэнэчимэг орчуулсан юм.

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

                                                                                          

 МУ-ын Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны дарга Л. Баатар

 "МОНГОЛД ТАВАНТАА" номын орчуулагч Б. Эрдэнэчимэг

 УИХ-ын гишүүн, БОНХЯ-ны сайд Д.Оюунхорол зохиогчид баяр хүргэв

 МУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд асан Ц.Сүхбаатар зохиогчид баяр хүргэв

 Номын зохиогч Хуан Жякүй

 Ерөнхий сайд асан Р. Амаржаргал зохиогчид баяр хүргэв

 




 








Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100