CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Индонезид газар хөдлөв

12-08-2016 10:21

 7-нд Индонезийн Суматра арлын хойд хэсгийн Ачех бүсэд 6.4 баллын газар хөдлөлт болов. Орон нутгийн албан тушаалтан хэлэхдээ, уг газар хөдлөлтөд наанадаж 20 хүн амиа алдсан байна.


Ачех бүсийн гамшгаас аврах газрын албан тушаалтан хэлэхдээ, одоо газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тооцоолж байгаа ба үүсэж болзошгүй чичирхийлэлтийг нягт анхаарч байна гэжээ.

 Индонезийн цаг уур хийгээд геофизикийн товчоо мэдээлснээр, орон нутгийн цагаар 5 цаг 3 минутад газар хөдөлж, голомт нь Ачех бүсийн Пиди Жаяагаас зүүн хойш 18 км-т оршиж, 10 км гүнд байсан юм байна.

 Орон нутгийн хэвлэл газар хөдөлсөн бүсийн оршин суугчдын үгээс эшилж тэмдэглэхдээ, газар хөдлөлт бараг минут орчим үргэлжилж, маш олон оршин суугчид ондоо газар луу нүүсэн байна. Банда Ачехэд бас хүчтэй чичирхийлэлт болжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100