CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс-Нэг зам ”-ын мэдээллийн баг “Green Wood” худалдааны төвд ажиллав

12-07-2016 13:55

Энэ сарын 6-ны өдөр “Нэг бүс-Нэг зам”-ын мэдээллийн багийн сэтгүүлчид Москва хотын “Green Wood” олон улсын худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжлага бэлтгэлээ.
Тус олон улсын худалдааны төв нь Хятады “Цэн дун” группын хөрөнгө оруулалттай юм. “Green Wood” худалдааны төв нь Москва хотын төв тойрогт байдаг. Ерөнхий талбай нь 270.000 метр квдрат бөгөөд ОХУ-ын хамгийн том “CROCUS” үзэсгэлэнгийн төв болон Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ оршдог. Тус төв нь Хятадаас ОХУ-д худалдааны чиглэлээр хөрөнгө оруулсан хамгийн том төсөл юм. “Green Wood” нь худалдаа үйлчилгээ, олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулалт болон соёлын солилцоо өрнүүлэх зэрэг олон үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах хүч бололцоотой юм. Үүнээс гадна Хятадын нэрийн бараа бүтээгдэхүүнийг хилийн гадна борлуулах сүлжээ бий болгосон нь бусаддаа үлгэр дууриал болж байдаг. БНХАУ, ОХУ-ын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлхэд, мөн Хятадын аж ахуй нэгж ОХУ-ын зах зээлд гарахад энэхүү төв нь чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Эх сурвалж: Төв телевизийн Монгол сүлжээ

Сэтгүүлчдэд худалдааны төвийн талаархи мэдээллийг өгч буй нь

Сэтгүүлчдэд худалдааны төвийн талаархи мэдээллийг өгч буй нь

Сэтгүүлчид ““Green Wood” худалдааны төвийг сонирхов 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100