CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Сармагчингууд рашаанд алжаалаа тайлж байна

12-06-2016 15:17

 Энэ сарын нэгэнд Японы Хоккайдо арлын Хакодатэ хот эртний уламжлалын дагуу рашаанд орж буй сармагчингуудыг олон нийтэд үзүүллээ. Японы “Асахи” сонинд нийтэлсэнээр: Энэ өдрийн өглөөний 9 цагийн байдлаар тус нутагт нэмэх 6,8 градус байсан байна. Хэдий гадаа тийм халуун биш ч сармагчингууд рашаанд орж, биеийнхээ чилээг гарган, алжаалаа тайлах нь үнэхээр сонин. Тус сармагчингийн парк энэхүү рашааныг Юүнокава булгаас тусгай зориулалтаар тээвэрлэж авчирдаг байна. Ингээд рашаанаа нэмэх 40 хэм хүртэл халаасны дараа цөөрөмд юүлдэг аж. Хакодатэ хотын сармагчингийн парк нь нийт 90 орчим “Macaque” төрлийн сармагчинтай. Тэнгэр хүйтрэх тусам эдгээр сармагчингуудын рашаанд суух цаг нь уртсдаг. Тэдний ийнхүү алжаалаа тайлж, амар амгаланг мэдрэх энэ агшинг жуулчид сонирхох тун дуртай. Эдгээр аз жаргалтай сармагчингууд ирэх оны 5-р сарын эхэн хүртэл рашаан бүхий энэ диваажиндаа саатан амардаг гэнэ.


                Эх сурвалж : Синьхуа агентлаг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100