CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин Шавкат Мирзияевд Узбекистаны ерөнхийлөгчөөр ...

12-06-2016 10:14

 Синьхуа гентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 5-ны өдөр Шавкат Мирзияевд захидалд илгээж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.


Ши Жиньпин баярын захидалдаа, Хятад, Узбекистан харилцан итгэлцсэн сайн хөрш, сайн анд, сайн түнш болох юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа хөгжлийн сайн хандлагаа хэвээр байлгаж, улс төрт харилцан итгэлцэж, харилцан ашигтай хамтран ажиллаж, стратегийн хамтын ажиллагаа урагш ахисан байна. Энэ онд, хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцааг албан ёсоор байгуулж, Хятад, Узбекистаны тал бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өргөн уудам хэтийн төлөв бий болгосон байна. Бид Хятад, Узбекистаны харилцааг хөгжүүлэхийг хүндэтгэж байна. Тантай нягт харилцаа холбоотой байж, Хятад, Узбекистаны тал бүрийн стратегийн түншийн харилцааг урагшлуулж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.

                                                                                         \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100