CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс-Нэг зам ”-ын санаачлага нь Беларусийн ашиг сонирхолд нийцнэ

12-06-2016 15:00

Энэ сарын 2-ны өдөр Беларусь-Хятадын хамтын харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн Алина “Нэг бүс- Нэг зам ”-ын мэдээллийн багийн сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр энэ үеэр Хятадын засгийн газраас санаачилсан “Нэг бүс-Нэг зам” төсөл нь Беларусийн засгийн газар, ард түмний өргөн дэмжлэгийг хүлээж байна гэж онцлов. Тэрээр цааш нь: “Беларусийн зах зээлд Хятадын аж ахуй нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулсанаар зөвхөн тус улсын төдийгүй Европын зах зээлд гарах томоохон суурь болно” гэлээ.
Тухайлбал Хятадын суудлын тэргийг Беларусийн зах зээлд гаргахаар зорьж буй “Жий Ли” компани нь хоёр улсын аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаанд чухал үлгэр дуурайлал болж байна. Өнөөдөр тус компани Беларусьт өөрийн суудлын тэрэгний үйлдвэр байгуулахаар судалгааны ажил нь ид өрнөж байна. Үүнээс гадна Хятадын Жүньшин компани Беларусийн өнөөгийн аж үйлдвэрийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Мөн онцгойлон дурьдвал Хятадын “Хайвай” компаны электрон бүтээгдэхүүнүүд Беларусийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болсон. Хятадын “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг тууштай хэрэгжүүлж байгаа тус кампани нь Беларусийн зах зээлд гүн бат зогссон төдийгүй Европын зах зээлд бусад аж ахуй нэгжээ хошуучлан орох нь дамжиггүй юм гэж Алина онцлов. Тэрээр цааш нь: “Хятад Беларусийн удирдагчидын харилцан итгэлцэл нь хоёр улсын ард түмний нөхөрлөл найрамдлыг улам бататгах нь лавтай. Беларусь Хятадын ард түмэн найрсаг сайхан уламжлалтай. Хэдийгээр хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 25 жил болж байгаа ч хоёр улсын хамтын ажиллагаа 60 гаруй жилийн тэртээгээс эхтэй. Хятад улсын ”Нэг бүс-Нэг зам”-ын санаачлага нь Беларусьт ашиг тусаа өгч, үүнийг даган хоёр улсын нөхөрлөл улам батжиж, олон салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ” гэлээ.

 

 Беларусь-Хятадын нөхөрсөг харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн Алина

 Беларусь-Хятадын нөхөрсөг харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн Алина

 Беларусийн ерөнхийлөгчийн ордон,Беларусь-Хятадын нөхөрсөг харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн Алина сэтгүүлчдийн хамт

 Беларусь Хятадын нөхөрсөг харилцааны нийгэмлэгийн дэд тэргүүн Алина сурвалжлага өгч буй нь

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100