CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс- Нэг зам”-ын мэдээллийн баг Ази-Номхон далайн орнуудтой хамтран ажиллах төвөөс сурвалжлага бэлтгэв

12-05-2016 14:37

Хятадын “Нэг бүс-Нэг зам ”-ийн мэдээллийн баг энэ сарын 4-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Ази Номхон далайн бүсийн орнуудтой хамтран ажиллах төвд хүрэлцэн очиж, сурвалжлага бэлтгэлээ. Энэ үеэр Ази Номхон далайн бүсийн орнуудтай хамтран ажиллах төвийн удирдах албан тушаалтан болон Санкт-Петербург хотын засаг захиргааны гадаад харилцаа хариуцсан дарга нартай уулзаж,Ази-Номхон далайн бүсийн орнуудтай хамтран ажиллах төвийн үйл ажиллагаа, хоёр улсын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. Мөн түүнчлэн “Нэг бүс-нэг зам ”-ын бүтээн байгуулалт, хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар сурвалжлага бэлтгэсэн байна.
Ази Номхон далайн бүсийн орнуудтой хамтран ажиллах төвийг Санкт-Петербург хотын засаг захиргаанаас байгуулжээ. Тус бүс нутгийн улс орнууд Хятад улстай голцлон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилготой юм.

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100