CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс- Нэг зам”-ын мэдээллийн багийн сэтгүүлчид Санкт-Петербургийн их сургуультай танилцав

12-05-2016 16:03

“Нэг бүс-Нэг зам”-ын хэвлэл, мэдээллийн баг энэ сарын 4-ны өдөр Санкт-Петербургийн их сургуульд ажиллалаа. Тус сургууль нь ОХУ-ын хамгийн анхны сургуулиудын нэг бөгөөд 1724 онд байгуулагджээ. Оросын боловсрол, шинжлэх ухаан, соёлын гол төвүүдийн нэг болсон энэхүү сургууль нь Максим Горькийн нэрэмжит номын сан, тэргүүлэх зэргийн эрдэм шинжилгээ, судалгааны төв, хэвлэлийн үйлдвэр, кино болон жүжиг спортын томоохон цогцолбортой. Нийт 40 мянган багш, ажилтантай 12   судалгааны хүрээлэн, 19 салбар сургуульд нь 165 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.
Санкт-Петербургийн их сургуулийн түүх нь ЗСБНХУ болон ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой. Уг сургуулийг дэлхийн дахинаа нэрээ дуурсгасан олон алдартай хүмүүс төгссөн бөгөөд эдгээр нь хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч балрашгүй ул мөрөө үлдээсэн байдаг. ОХУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Путин, ерөнхий сайд Медведев нар тус сургуулийн хуулийн ангийг төгссөн байдаг. Мөн энэ сургуулийг төгссөн олон авьяаслаг хүмүүс урлаг утга зохиол, шинжлэх ухаан, кино гэхчилэн бүхий л салбарт тэргүүлэгч байж, дэлхийн нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртсэн байдаг. Тухайлбал энэ сургуулиас найман Нобелийн шагналтан төрөн гарсан юм.

“Нэг бүс-Нэг зам”-ын санаачилга нь ОХУ болон Хятад улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж байна. Иймээс Орост Хятад хэлийг эзэмших гэсэн хүмүүс олноор бий болж байна. Тодруулж хэлбэл хятад хэл сурах гэсэн бүхэл бүтэн нэгэн үе бий болж байна. “Хятад хэл сайн сурвал төмөр аягатай болсон” гэх хэлц үг нь гарсан үүний илрэл юм” гэж Санкт-Петербургийн их сургуулийн хууль зүйн тэнхэмийн орлогч захирал Ектерина Бавьелиак бидэнд ярилцлага өгөхдөө хэлж байлаа. Тэрээр үргэлжүүлэн ”Манай сургууль Хятадын боловсролын байгууллагатай нийт 53 хамтран ажиллах санамж бичиг үйлдээд байна. 2015 оны 9-р сард Хятадын Ардын их сургуульд манай Орос судалын төв байгуулагдсан. Мөн Бээжингийн их сургууль, Ардын их сургууль болон Бээжингийн багшийн их сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл солилцож байна. Түүнчлэн Хятадын засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж Хар мөрөн мужид хамтарсан сургууль байгуулахаар болсон” гэлээ. Тэрээр  ОХУ-д 20 шахам Кунзийн дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь хоёр орны гал халуун найрамдалт харилцааны тод илрэл юм. Миний бодлоор Кунзийн дээд сургууль нь цаашид илүү өргөжиж хөгжих боломжтой харагддаг. Орост Хятад хэлний хэрэгцээ шаардлага их болж байгаа нь үүний нэг илрэл юм гэж онцолсон юм.
Дашрамд дуулгахад Санкт-Петербургийн их сургуулийн хуулийн ангид энэ жил хятад хэлээр төгсөх 20 оюутан элсүүлэхээр төлөвлөж байсан ч  80 гаруй залуус элсэлтийн шалгалтанд бүртгүүлжээ. Энэ нь тус ангийг төгссөн оюутанд ажлын байрны санал илүү их ирдэгтэй холбоотой гэнэ.

Санкт-Петербургийн их сургуулийн хууль зүйн тэнхэмын орлогч захирал Ектерина Бавьелиак /зүүнээс хоёр дахь нь/

Санкт-Петербургийн их сургуулийн хамт олон “Нэг бүс-Нэг зам ”-ын мэдээллийг багийг хүлээн авч буй нь

Нэрийн хуудсаа солилцож байгаа нь

Дурсгалын зураг хамтдаа татуулав

Их сургуулийн орчинг сонирхож буй нь

Их сургуулийн орчинг сонирхож буй нь

Их сургуулийн орчинг сонирхож буй нь

Их сургуулийн орчинг сонирхож буй нь

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
860010-1116160100