CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Беларусийн ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Сеновепокефу ярилцлага өглөө

12-05-2016 11:50

Энэ сарын 2-ны өдөр Беларусийн ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Сеновепокефу Минск хотноо Хятад улсын ”Нэг бүс-нэг зам ”-ын мэдээллийн багт ярилцлага өглөө.
“Нэг бүс-нэг зам’-ийн санаачилгад дурьдагдсан улс орнууд харилцан ашигтай хамтран ажилласанаар, тэнцвэртэй хөгжиж,, торгоны зам дагуух улс орны ард түмэнд адил тэгш ашиг тус хүртээх боломжтой гэж Беларусийн ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Сеновепокефу энэ үеэр онцолсон.
Тэрээр цааш нь хэлэхдээ: “Нэг бүс- нэг зам”-ийн бүтээн байгуулалт нь Беларусь улсад суурь шинжтэй, чухал ач холбогдолтой юм. “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтын төлөвлөлгөөнд ч Беларус нь чухал төв болж байгаа юм” гэлээ. Беларусь улс нь “Нэг бүс нэг зам”-ийн санаачилгыг хамгийн анх дэмжсэн улс орнуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар Беларусийн хөгжил бүтээн байгуулалтын нэн тэргүүний чиглэл бол яах аргагүй зам харилцааны салбар юм. Тиймээс  Беларусь улс “Нэг бүс нэг зам ”-ийн санаачилга дор Европ Ази тивийг холбосон “гүүр” болохыг талархан хүлээн авч, дэмжих болно. Манай улс нь Европ Азийг холбосон гол төвүүдийн нэг бөгөөд зам харилцаа, худалдаа зуучлал, мэдээ, мэдээллийн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно гэж Сеновепокефу энэ үеэр илэрхийллээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны талаар тэрээр: Хятад Беларусь улсын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт нь “Торгоны замын эдийн засгийн бүс ”-ийн нэг чухал хэсэг юм. Энэхүү аж үйлдвэрийн парк ашиглалтад орсоноор зам харилцаа худалдааны томоохон төв бий болно. Түүнчлэн тун удахгүй тус парк нь Беларусийн худалдаа болон ачаа тээврийн чухал суурь бааз  болно ”гэлээ.
Хятад Беларусийн “Том чулуу ” аж үйлдвэрийн паркийг хоёр улс хамтран байгуулсан юм. Тус парк нь Хятадын аж ахуй нэгж оролцсон дэлхийн хэмжээний гадаадын аж үйлдвэрийн парк. Үүнийг Хятад Беларусь улс хамтран байгуулсан “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн хөшөө цогцолбор гэж хэлж болно.
Сеновепокефу энэ талаар: “Хятад Беларусийн аж үйлдвэрийн парк нь хөгжлийн асар их ирээдүйтэй. Хамгийн гол нь тус паркийг хоёр улс хамтран бүтээн байгуулсанд оршино. Тус паркийг хамтран байгуулж, хамтдаа ашиглах зэргээр бүгдийг хамтдаа хийж байна. Энэ нь Хятад Беларусь улсын аж ахуй нэгжүүд хамтран ашигтай ажиллах нөхцөлийг нээж, санал туршлага солилцоход ихээхэн дэм үзүүлсэн юм. Үүгээр дамжуулан Беларусь улс нь “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтад оролцож, цаашлаад хоёр улсын эдийн засгийг холбох, ард түмний найрамдал нөхөрлөлийг нягтруулж, хамтдаа хөгжинө гэж Сеновепокефу ярилаа .
Ирэх оны нэгдүгээр сард Хятад Беларусь хоёр улс диплимот харилцаа тогтоосоны 25 жилийн ой болно. Тэгвэл Сеновепокефу Хятад Беларусь улсын өнгөрсөн 25 жилийн диплимот харилцааг өндрөөр үнэлж байгаагаа энэ дашрамд дулгаж байлаа.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
860010-1116160100