CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын хүн амын дундаж наслалтын хэмжээ 76.34-д хүрэв

12-02-2016 16:46

 Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 1-нд гаргасан "Хөгжлийн эрх: Хятадын үзэл баримтлал, практик болон хувь нэмэр" цагаан номд дурдахдаа, Хятад улс дэлхийд хамгийн том нийгмийн хамгааллын системийг байгуулж, хүн амын дундаж наслалтын хэмжээ 1949 онд 35 хүрч байсан бол 2015 онд 76.34 хүртэл дээшилж, хөгжиж буй орнуудыг тэргүүлсэн байна гэв.


Цагаан номонд тэмдэглэхдээ, Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн турш 700 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж, дэлхийн ядуурлыг бууруулсан нийт хүн амын 70-аас дээш хувийг эзлэв. Хятадын иргэний боловсрол хүртэх хэмжээ ихээр дээшилж, 1949 онд нийт хүн амын 80-аас дээшхи нь бичиг үсэггүй, сурах насны хүүхдийг сургуульд элсүүлэх нь зөвхөн 20 хувь байсан бол 2015 онд 99.88 хувьд хүрэв. Их дээд сургуулийн боловсрол хүртэх хэмжээ дунд зэргийн хөгжингүй орны төвшинд хүрсэн байна.

                                                                                                    \Урьхан\  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100