CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ном хандивлах үйл ажиллагаа болов

12-02-2016 18:49

    Хятадын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл хил хязгаар орны ядуу, хүндрэлтэй хошуу шяаны хүүхэд багачуудад ном хандивлах үйл ажиллагааг энэ сарын 2-ны өдөр Бээжин хотноо зохион байгууллаа.
    Номын цагаан буянг түгээн дэлгэрүүлэх энэ арга хэмжээнд Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, хэвлэл мэдээлэл радио, кино телевизийн ерөнхий товчоо, Хятадын нийгмийн асрамжийн суурь мөнгөний нийгэмлэг, Тиан Хуа шинхань кампани, Наран хунь, Ян бянь Хүй шэн зэрэг байгуулага, аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцлоо.
    Энэ удаагийн хандивын үйл ажиллагаагаар нийт 3 сая таван зуун мянган юаний өртөг бүхий номыг Шиньжян, ӨМӨЗО, Түвд, Лионин, Гирин, Хармөрөн зэрэг газар орны Монгол, Түвд, Уйгур, Казак, Солонгос үндэстний бага дунд сургуульд хүргэж байна. Номын цагаан буян хил хязгаар нутагт хүргэх энэ үйл ажиллагаа 2010 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж, олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.
Тус хандивын үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны сурагч Нин Жинь өөрийн сургуулийн захиралын хамт хүрэлцэн ирж нийт хандивлагчдад талархал илэрхийлсэн юм. 


С.Бүрэнбаяр мэдээлэв

Нин Жинь  хандивлагчдад талархал илэрхийлж байна

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100