CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэ шийдвэр батлав

12-01-2016 15:20

 НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 30-нд БНАСАУ-тай холбогдох 2321 тоот шийдвэрийг баталж, 9-р сарын 9-нд Хойд Солонгосын цөмийн туршилт хийсэн явдлыг зэмлэн буруушааж, цөмийн зэвсэг болон пуужингийн төлөвлөгөөгөө цуцлахыг шаардсаны зэрэгцээ шинэ ээлжийн хориг арга хэмжээ авахаар тохирчээ.

Энэ нь 3-р сараас хойших Аюулгүйн зөвлөлийн бас нэгэн шийдвэр болно. БНАСАУ энэ оны 9-р сарын 9-нд цөмийн туршилт хийснийг хатуу чанга зэмлэн буруушааж байгаа бөгөөд баллистик пуужингийн хөтөлбөртэй холбогдох бүх үйл ажиллагаагаа зогсоож, цөмийн туршилт хийхээ больж, холбогдох бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэй хэмээн шийдвэрт онцолжээ.

БНАСАУ-ын нүүрсний экспортыг хязгаарлаж,зэс, никель, мөнгө, цайр экспортлохыг хориглосны зэрэгцээ Хойд Солонгосын гадаад харилцааны баг төлөөлөгчдийн үйл ажиллагааг ч зохих хэмжээгээр хязгаарлана гэж уг шийдвэрт тэмдэглэжээ .

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лью Жэ-и хэлэхдээ, "мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн баталсан шийдэр нь олон улсын хамтын нийгэмлэг Хойд Солонгосын цөмийн пуужинг хөгжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэх, олон улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх системийг хамгаалах гэсэн байр суурийг харуулж байна. Шийдвэрт Солонгосын хойг болон Зүүн хойд азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, энх тайван, гадаад харилцаа болон улс төрийн арга хэлбэрээр асуудлыг шийдвэрлэхээ амлах, зургаан талт хэлцлийг сэргээх болон "9.19"-ний мэдэгдлийн амлалтыг биелүүлэх, холбогдох талууд Солонгос хойгийн хурцадмал байдлыг намжаахын чухал талыг онцолжээ. Холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн холбогдох дүрмийг тууштай бүх талаар хэрэгжүүлэхийг Хятад улс уриалж байна" гэлээ.

                                                                                                     Н.Пүрэвжав орчуулав

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100