CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Өөрсдөө ДОХ-ын оношилгоо хийх хэрэгслийг дэлгэрүүлэхийг ДЭМБ уриалжээ

12-01-2016 10:26

12-р сарын 1 бол дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр юм. ДЭМБ 29-нд шинэ гарын авлага гаргаж, өөрсдөө ДОХ-ын оношилгоо хийх хэрэгслийг дэлгэрүүлэн, ДОХ-ын вирусын шинжилгээ, ретровирусийн эсрэг эмчилгээний хамрах хүрээг өргөжүүлэхийг уриалсан байна.


ДОХ-ын халдвар авсан хэн бүхэн ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэх ёстой гэж ДЭМБ санал болгожээ.  

Өөрсдөө ДОХ-ын оношилгоо хийх хэрэгслээр хүмүүс хувийн нууцлал, таатай нөхцөл хангасан орчинд шүлс, гарын өндөгний цус зэргээр өөрсдөө оношилгоо хийж болох бөгөөд 20 минут буюу түүнээс богино хугацаанд дүнг мэдэх боломжтой гэж ДЭМБ тэмдэглэв.

ДОХ-ын вирусын халдвар авснаа мэдэж буй хүний тоо дэлхийн хэмжээнд 2005 онд 12 хувь байсан бол, 2015 онд 60 хувь болж нэмэгдсэн. Түүнд эрэгтэйчүүдийн оношилгоо хийлгэсэн хэмжээ харьцангуй доор байна гэж тус байгууллага үзжээ. /D/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100