Аялал жуулчлалын хот Ши-Ань
11-30-2016 16:15
Хятадын баруун хойд нутагт орших Ши-ань хот бол Хятадын Шааньши мужийн тєв юм. Тус хот нь баруун хойд нутаг дахь далайд гарцгvй мужийн улс төр эдийн засаг, зам харилцааны гол төв юм.
Ши-ань хот нь Хятадын эртний зургаан том нийслэлээс хамгийн эртний нийслэл гэгддэг. Энд хамгийн олон төр, хамгийн урт хугацаанд оршин тогтнож байв. Хятадын эртний зургаан том нийслэл нь Ши-ань, Лө-ян, Нанжин, Кайфэн, Ханжөү, Бээжин юм. Өнөөдрийн түүхийн ухааны салбарынхны нийтээр хvлээн зєвшөөрч буй Баруун Жөү, Чин, Баруун Хан , Өмнө Жао, Өмнө Чин, Ар Чин, Баруун Вэй, Умард Жөү, Сүй зэрэг улс болон Тан зэрэг арван төр Ши-ань хотыг нийслэлээ болгож байсан байдаг. Иймээс мянган жилийн эртний хот Ши-аны Хятадын түүхэнд үзүүлсэн нөлөөг Хятадын бусад хотуудтай адилтгах аргагvй юм.
Дэлхийн дөрвөн том эртний нийслэлийн нэг . Ши-ань хот нь аялал жуулчлалын алдартай нутаг юм. Энэ хотын Линтүн дүүрэгт “Дэлхийн наймдахь гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Чин Ши хуангийн алдарт бунхан буй. Зургаан мянга гаруй ширхэг морьт цэрэг бүхий хөшөө дурсгал бүхий энэ газар нь 20-р зууны хамгийн том олдвор гэж үнэлэгддэг. Yүнээс гадна бас Да ян та суврага, Хуа чин чи нуур, Хуа шан уул зэрэг хүний нүд сэтгэлийг баясгах олон үзэсгэлэнт газар бий.