CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Мөс цасны спортоор дасгал хийдэг хүний тоог таван саяд хүргэнэ

11-30-2016 15:45

Бээжин хотын захиргааны 29-нд хуралдуулсан байнгын ажлын зөвлөгөөний мэдээнд тэмдэглэснээр, 2022 оны өвлийн олимпд бэлтгэхийн дагуу мөс цасны спортыг дэлгэрүүлэн, 2020 он гэхэд мөс цасны спортоор дасгал хийдэг хүний тоог таван саяд хүргэнэ гэж "2016-2020 оны Бээжин хотын нийт иргэний бие бялдаржуулах хөтөлбөр"-т заасан байна.

 
Бээжин хотын захиргааны мэдэгдэлд заахдаа, олон шатны захиргаа, тамир спортын байгууллагууд санхүү эдийн засгийн хөрөнгөөр спортын хонжворт сугалааны нийтийн өгөөжийн сан байгуулан, төрөл бүрийн мөс цасны спортыг хөгжүүлж, мөсний мөргөцөг, уран гулгалт, түргэн тэшилт, уулын бартааны цана зэрэг спортыг дорвитой хөгжүүлэн, цас мөсний олон төрлийн баяр наадам, бие бялдаржуулан хүч сорих олон нийтийн арга хэмжээнүүдийг зохин байгуулах хэрэгтэй гэжээ.

 
Мөн хотын спортын байгууллагууд, мөс цасны спортын төхөөрөмж, хотын өргөн чөлөө зэрэг нөөцийг ашиглан, иргэд болон тамирчдад таатай боломж хангах юм байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100