CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шиньжяны соёлын долоо хоног арга хэмжээ Пакистанд болов

11-30-2016 10:19

"Үзэсгэлэнт Шиньжян"-2016 оны Жиньжяны соёлын долоо хоног арга хэмжээ энэ сарын 23-28-ны өдрүүдэд Пакистаны нийслэл Исламбадад зохиогдлоо. Энэ удаагийн арга хэмжээ нь Хятад, Пакистаны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохиогдож буй үйл ажиллагаа бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг эрчимжүүлэн, хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг түргэтгэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

27-ны өдөр Пакистаны эмэгтэйчүүдийн холбоо санаачилсан хандивын тоглолтонд Хятадын урлаг соёлынхон оролцож, Пакистаны засгийн газрын ажилтан, тус улсад суугаа олон улсын байгууллагын дипомат ажилтнууд болон Пакистаны ард иргэдийг оролцуулсан 1000 гаруй хүмүүст урлагийн тоглолтоо хүргэсэн байна. Мөн 26-ны орой Шиньжяны Мукам урлагийн чуулга Пакистаны үндэсний урлагийн зөвлөлд болон үзэгчдэд томоохон хэмжээний урлагийн тоглолтоо хүргэжээ. Мукам урлагийн чуулга 24-нд БНХАУ-аас Пакистанд суугаа ЭСЯ-нд тэнд амьдарч буй уйгарчуудад тусгай тоглолт үзүүлжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100