2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
Б.Цогзаяабаатар
Эргэх дөрвөн улирлын хэдийд нь ч гэрэл цахилгааны найдвартай хангамжийг хэрэгчлэгчид хүсдэг. Хэдэн жилийн өмнөхөө бодвол харанхуй аймаг сумгүй болсон. Харин одоо яавал өртөг хямдтай цахилгаан хэрэглэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Үүнийг бодолцон нийслэлд зарим газраа гэрэлтүүлэгт зардлаа хэмнээд байгаа. Зарим орон сууцны гадна орчинд эко гэрэлтүүлэг байршуулсан . Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг эко гэрлийг Хан-Уул дүүргийн 2-р хорооны орон сууцны хороололд туршаад жил хоёр жил болох гэж байна. Жишээ нь: “Туул” СӨХ-д хамаардаг гурван байрны гадна буй. Энэхүү гэрэл нь нарны гэрлийг мэдэрч, автоматаар асч унтардаг юм. Өдөртөө унтарч, шөнөдөө асдаг гэрэл бүхий ийм гэрэлтүүлгийг энэ намар өвлийн зааг дээр Дархан-Уул, Орхон зэрэг томоохон хот сууринд туршилтын журмаар ч гэлээ тавьсан нь сайн юм. Урд хөршийнхөөсөө энэ бүхнийг оруулж ирэн хэрэглэж байна. Хэн нэгний сэдсэн зүйлийн тухайд сонссон юм уу, түүнтэй нь танилцсан албаны зарим хүн “Хөөрхөн л санаа байна” гэх цөөнгүй. Тэр маягаар хэлэхэд Хятадад хөөрхөн санааг дэмжсээр бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх нь элбэг аж. Бас тэдэнд бусдын хөөрхөн санааг эвтэйхэн өөрийн болгоод үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал ч бий. Манайд нэвтрээд байгаа гудамж талбайн эко гэрэлтүүлгээс бүр илүүг их хөршийнхэн хэрэглэж байна. ӨМӨЗО –ны томоохон хотуудад тавьсан зам талбайн гэрэлтүүлгийн төхөөрөмж нь зөвхөн нарнаас бус салхинаас давхар эрчим хүч хуримтлуулж байна. Тухайлбал гэрэлтүүлгийн шонгийн дээр хэсэгт нарны дэлгэц- толь юугаа хоёрыг бэхэлсэн бол шонгийн үзүүр хавьд нь жижиг онгоцон загварт салхин сэнс байх, түүгээр салхинаас эрчим хүч хуримтлуулах боломжтой аж.
Ийнхүү нар, салхины эрчим хүчээр гэрэлтүүлгээ шийдсэнийг “Хөршийн хөөрхөн санаа “ гэж онцолж нэрлэхэд болох юм. Хөх хот руу хүрэх засмалын хоёр талаар тийм хосолмол эх үүсгэвэрт гэрэлтүүлэгтэй шон олон харагдана. Тэрхүү хосолмол эх үүсгэвэрт гэрэлтүүлгээр бид ч бас зам талбайгаа гэрэлтүүлж гэмээнэ зардал хэмнээд үр өгөөж нь их байх биз ээ. Үүнд заавал Засгийн царай хараад байлгүй хувь өрх айл ч хашаа орчноо тийм гэрэлтүүлэгтэй болгохын төлөө санаа тавихад болох. Хот суурин гэлтгүй хөдөөд ч хэрэгтэй эд билээ.
Мөн дээрхийн адил хөршийн “санаа”-наас бас нэгийг танд дамжуулъя. Өвөр Монголын Баяннуур аймгийн Урадын дундад хошууны төв Халиутад гудамж замын гэрэлтүүлэгтээ өвөрмөц хэлбэрийг ашиглажээ. Жигүүр дэлгэн нисч буй хос шувууны хэлбэр гарган гэрэлтүүлгийнхээ гэрлээ бүтээсэн байна.Түүнийгээ гэрэлтүүлгийн шондоо бэхэлсэн нь шөнийн цагт гэрэлт далавчтай шувуу нисч байна уу гэлтэй юм. Тус Халиут хотын бэлгэ тэмдэг нь шувуу гэнэ. Урадын дундад хошууныхан “Хун галуу “ гэсэн ардын дуугаа их дуулцгаадаг ажээ. Уугуул нутгийнхаа бэлгэдэл болсон дууг ийнхүү хямд төсөр эрчим хүч “үйлдвэрлэх” аргандаа шингээж, шинэлэг санаа бүхнээ баяжуулан хөгжиж байна даа ӨМӨЗО. Түүнчлэн их хөрш Хятад ч чухам ийм жижиг гэлтгүй санаачлагуудг улам хөгжүүлсээр л улс нь хөгжиж буй.
2Автомашины олон улсын үзэсгэлэн болно
3Бээжингийн кино наадмын шилдгээр “Scary Mother” тодорчээ
5Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
6Ши Жиньпин интернетийн аюулгүй байдлын тухай чухал үг хэлэв
2Мал махны мөрдөх стандарт систем ашиглалтад орлоо
3Малчин О.Арвинбаярын о зохиол Хятадын сургуулийн сурах бичигт сонгогдов
4Үшин хошуу багш сурагч өрхийн тэргүүний хамтарсан ном унших үйл ажиллагаа зохион байгуулав
5Хөх хот “ хоёр уул нэг тал ” зэрэг ногоон төслийг эрчимжүүлж байна
6Хятадын сансар судлалын 6-р хүрээлэн хөгжил тийш...
7Хувьсгалт уламжлалыг түүчээлэн шинэ цаг үеийн сансрын салбарын залгамжлагч болно
8Ши Жиньпины Бүх Хятадын хоёр хуралд тавьсан илтгэлээс суралцан баталгаажуулья
9Ши Жиньпины шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол, удирдлага дор