CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжингийн гадаад хэлний 2-р их сургууль Тайфус хошууны дунд сургуультай хамтран ажиллана

11-29-2016 17:46

“Нэг бүс нэг зам ”-ын бодлогод нийцүүлэн, дэлхийн түвшний олон талын мэдлэг бүхий залуусыг төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор Бээжингийн гадаад хэлний 2-р дээд сургуулийн харьяа боловсролын дээд сургууль нь Өвөр Монголын Тафус хошууны Бу Цан 1-р дунд сургуультай хамтран ажиллахаар боллоо. Ийнхүү хоёр сургууль хамтдаа хөгжих, хамтдаа үр дүнд хүрэх үндсэн зарчмын суурин дээр хамтран ажиллахаар болсон нь цөөн тоот үндэстний орны боловсролын системийг шинэ шатанд гаргаж байгаа юм. Мөн хоёр сургуулийн хамтын ажиллагаа нь Бээжингийн боловсролын зөвлөлөөс дурьдсан “ Их нь багаа тэтгэх ” уриа, үйл ажиллагаатай нийцэж байгаа бөгөөд газар нутгийнхаа давуу талыг ашиглаж, дээд нь дунд сургуулийнхаа англи хэлний суурь боловсролыг дэмжих зорилготой юм.
Бээжингийн гадаад хэлний 2-р дээд сургуулийн гадаадад зориулсан боловсролын дээд сургууль нь шилдэг заах арга зүйтэй. Тиймээс тус сургуулийн оюутнууд нь АНУ, Австрали, Канад, Их Британи, Унгар, Польш улсын их дээд сургуульд солилцоогоор суралцах боломжтой байдаг. Тус дээд сургууль нь Бу Цан 1-р дунд сургуульд тусгай анги байгуулж, шилдэг сурагчдыг 2-р олон улсын бэлтгэл ангийн 1+3 , 2+2 , 2+3 загварын ангид элсэн суралцуулах юм байна. Ингэснээр тэдний ярих чадварыг дээшлүүлэн, суралцах гэж буй тухайн улсынх нь нийгэм, соёлыг таниулж , олон талын чадвар эзэмшүүлэх боломжтой. Үүнээс гадна сурагчдад хичээл сурлагын талаар санал зөвлөмж өгч, Хятад улсын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрсөн гадаадын шилдэг их дээд сургуулийн үндсэн ангид элсүүлэн суралцах баталгааг бий болгох юм..
Дашрамд дуулгахад Тайфус хошууны Бу Цан 1-р дунд сургууль нь 1951 онд байгуулагдсан бөгөөд Шилийн гол аймгийн анхны сургуулийн нэг юм. Тус сургууль нь 1962 онд ӨМӨЗО-ны шууд харьяа дунд сургууль болсон. Өнөөдрийн байдлаар тус сургуульд нийт 227 багш ажилтан ажиллаж байгаагаас тусгай мэргэжлийн 159 багш эрдэм боловсрол түгээж байна. Мөн өндөр зэрэглэлийн цолтой 72 багш багшилж байна. Нийт 2400 сурагчтай. Энэхүү сургуулийн англи хэлний заах арга зүй өндөр түвшинд байдаг. Тийм ч учраас олон сурагчид нь хичээл сурлагын өндөр амжилтын эзэд болжээ. Чухам энэ нь хоёр сургуулийн хамтын ажиллагааны гол суурь нөхцөл болсон гэдгийг нээлтийн үеэр хоёр тал онцолж байлаа.

Тафус хошууны Бү Цан 1-р сургуулийн дунд сургуулийн захирал Чэнь Цайжинь болон Гадаад хэлний 2-р дээд сургуулийн боловсролын дээд сургуулийн дарга Лю Чуань нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсаны дараа

Сурвалжлагч Сонор мэдээлэв

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100