CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад, Герман хөл бөмбөгийн спортоор хамтран ажиллана

11-28-2016 10:16

11-р сарын 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдун Германы Кёльны хөл бөмбөгийн спортын клубд болсон Хятад, Германы хөл бөмбөгийн спортын хөгжлийн хуралд оролцов.

Германы Хөл бөмбөгийн мэргэжлийн спортын холбооны дарга Рейнхард Раубалл, гүйцэтгэгч захирал Сейферт, Германы Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Куртиус, түүнчлэн "Кёльн", "Байерн Мюнхен", "Шальке 04" зэрэг хөл бөмбөгийн клубийн албан тушаалтнууд тус тус илтгэл тавьж, Германы хөл бөмбөгийн лигийн хүүхэд залуучуудад зориулсан бэлтгэл сургуулилтын систем, клубийн залуучуудыг бэлтгэл сургуулилтын арга хэлбэрийг танилцуулсан бөгөөд Герман, Хятад хоёр орны хөл бөмбөгийн спортын хамтын ажиллагаанд бүрэн дүүрэн итгэл, эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэжээ. Мөн Герман, Хятад хоёр орон хэлэлцэн тохиролцсон холбогдох баримт бичгийн үндсэн дээр Хятад улсын хамтран ажиллах түнштэй харилцаагаа нэмэгдүүлж, арга туршлагаа солилцон, хөл бөмбөгийн спортын үйлсийг дэмжих, сэргээн хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. Хятадын Шаньдун мужийн Лунэнг группийн Тайшань хөл бөмбөгийн клуб, Ляонин мужийн Хунюнь хөл бөмбөгийн клубийн төлөөлөгчид Германы хөл бөмбөгийн салбарынхтай хамтран ажилласан туршлагаа танилцуулав.

Лю Яньдун "олон сайхан илтгэл тавилаа. Миний бие Германы хөл бөмбөгийн спортын хөгжлийн арга туршлагын талаар улам гүнзгий ойлголттой болсны зэрэгцээ Хятад, Германы хөл бөмбөгийн спортын хамтын ажиллагаанд бүрэн дүүрэн итгэлтэй болсон юм. 2014 оны 3-р сард Ши Жиньпин дарга Герман улсад айлчлах үеэрээ Германд дасгал сургууль хийж буй Хятадын хөл бөмбөгийн хүүхэд залуучуудын багийн тамирчдыг тусгайлан эргэж, хүүхэд залуусыг хөл бөмбөгийн спортод оролцохыг уриалсан билээ. Германы канцлер Ангела Меркель сүүлийн хоёр удаа Хятад улсад айлчлахдаа хоёр орны хөл бөмбөгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ удаад миний бие Герман улсад айлчилж байгаагийн нэгэн чухал үүрэг зорилго нь хоёр орны удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Германы хөл бөмбөгийн спортын хамтын ажиллагааг дэмжихэд оршино. Өчигдөр би ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтай Хятад, Германы харилцаа, түүний дотор хөл бөмбөгийн спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай найрсаг уулзалтыг хийсэн юм. Хоёр тал засгийн газар, хөл бөмбөгийн спортын холбоо, сургуулийн хөл бөмбөгийн спорт зэрэг гурван чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Хятад, Германы хөл бөмбөгийн спортын стратегийн хамтын ажиллагаанд шинэ алхам хийлээ" гэсэн байна.

 

\Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100