CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Филиппин улс Хятадын иргэдэд визгүй зорчих эрх олгохоор төлөвлөж байна

11-28-2016 14:40

Филиппин улс гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Хятадын иргэдэд визгүй зорчих эрх олгох тухай Филиппиний засгийн газар хэлэлцэж байна" гэж тус орны аялал жуулчлалын яамны албан тушаалтан саяхан хэллээ.

Мөн тэрээр Хятадын иргэд жуучлалаар явах нь маш их болж, өнгөрсөн жил Хятадын гадаадад жуулчлагчид давхардсан тоогоор 120 саяд хүрснээс Филиппинд 491 мянган орчим нь зорчсон нь багахан хэсэг нь байсан. Визийн асуудал үүнийг хязгаарлах шалтгааны нэг болж байна" гэж тэрээр мөн хэлсэн юм.

Тайланд, Малайз, Сингапур зэрэг зүүн өмнөд Азийн орнууд Хятадын жуулчинд визгүй буюу визийн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байгаа тул Хятадын маш олон жуулчид тус улсуудыг зорих болоод байгаа юм. 2017 онд Хятадын жуулчны тоог давхардсан тоогоор 1 саяд хүргэх зорилтыг Филиппиний Аялал жуулчлалын яам гаргаад байна. Өдгөө Филиппинд 50 улсын иргэд визгүй зорчиж байна.

\Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100