CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Би тал нутгийн хөвгүүн” уран бичлэгийн үзэсгэлэн болов

11-28-2016 18:45

Хөх тэнгэрээс хөрст газар тийш урсган бичдэг босоо монгол бичгээ дэлхийд таниулж яваа нэгэн бээр бол уран бичлэгтэн Б.Чулуунбаатар / БНХАУ-ын уран бичлэгтэн/ юм. Тэрээр өнгөрсөн 10-р сард Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төвд зохион байгуулагдсан дэлхийн орчин үеийн урлагийн үзэсгэлэнд урилгаар оролцож, эв найрамдлын шүлэг сийлбэрлэсэн “Тооно” хэмээх бүтээлээ олон нийтэд толилуулсон юм. Тэгвэл тэрээр НҮБ-ын төв байранд олны хүртээл болгосон энэхүү бүтээл тэргүүтнээ энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо Төвийн Үндэсний их сургуулийн танхимд дэлгэж, тайлангийн хурал хийлээ.
Энэхүү үзэсгэлэн, хуралд оролцсон нийгмийн бүхий л салбарын төлөөлөл Б.Чулуунбаатарын уран бичлэгийг өөр өөрийн өнцөгөөс үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Түүний бүтээл нь даян дэлхийд энх тайвныг эрхэмлэх, бусдад халуун дулаан сэтгэл төрүүлэхээс гадна Хятадын үндэстний онцлогыг харуулж чадсан гэж олон хүн энэ үеэр онцлож, уран бүтээлийн амжилт хүсч байсан юм.
Уран бичлэгтэн Чулуунбаатар нь Хятад үсгээр мөн уран бичдэг. Тэрээр хятад уран бичлэгт босоо монгол бичгийн таталган болон довтолгон тэгээр бичих аргыг уусган оруулсанаараа Хятад уран бичлэгийн түвшинд ч өндрөөр үнэлэгддэг юм. Б. Чулуунбаатар: Би өдөр болгон бийр бэхээр хань болгож, цагаан цаасаар тал нутгаа төсөөлөн уран бүтээлээ туурвидаг. Уран бүтээлд хил хязгаар гэж үгүй гэж хэлж байсан юм. Ингээд энэхүү уран бүтээлчийн НҮБ-ын төв байранд олны хүртээл болгосон шилдэг бүтээлүүдийг сонирхуулья. 


Сурвалжилсан С.Бүрэнбаяр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100