CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ази Номхон далайн бүсэд худалдааг дорвитой хөгжүүлэхийг уриалав

11-24-2016 15:55

 НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас 23-ны өдөр Сингапурт худалдааны асуудлаарх чуулга уулзалт зохион байгуулж, хөгжлийн шинэ эрин цагт худалдааны салбарын удирдагчид улам чухал үүрэг гүйцэтгэн, НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд түлхэц өгөх ёстойг онцолжээ.



НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар болон ашгийн бус байгууллагуудаас дэлхийд санаачилга дэвшүүлэх холбооны хамтран зохион байгуулсан худалдааны үүрэг хариуцлагын асуудлаарх 5 дахь чуулга уулзалт "Шинэ бүтээмж, хамтын ажиллагаагаар дэлхийн зорилтыг биелүүлнэ" уриан дор боллоо. Тус чуулганд худалдааны салбарын удирдагчид, засгийн газрын дээд албаныхан, НҮБ-ын холбогдох салбар болон засгийн бус байгууллагын төлөөлөл 750 гаруй төлөөлөгч оролцлоо. 

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газрын даргын туслах бөгөөд Ази Номхон далайн ажил хариуцсан газрын дарга Шюй Хаолян чуулганд илтгэл тавьж, хөгжлийн шинэ эрин цагт шинэ өрсөлдөөн сорилтуудтай тулгарч, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, хүмүүс орчин нөхцөлдөө таагүй хандах зэрэг олон асуудал хүн төрөлхтөн болон дэлхийд ноцтой аюул занал учруулж байна. Иймээс бид хамтдаа асуудлыг шинэ арга замаар зохицуулж, тогтвортой хөгжлөө баталгаажуулах шаардлагатай байна гэдгийг онцлон дурдсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100