CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цаг уурын үйл ажиллагаанд оруулсан Хятадын хувь нэмрийг үнэлэв

11-24-2016 17:42

 23-нд Хятадын Гуанжөу хотноо "Дэлхийн цаг уурын байгууллага"-ын комиссын 16 дахь хурал болж, хуралд оролцогсод Хятад улсын дэлхийн цаг уурын үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, бусад улс оронд үлгэр жишээ үзүүлсэн" гэв.

Хятад улс нь "Дэлхийн цаг уурын байгууллага"-ын сансрын төлөвлөгөөний чухал оролцогч юм. Тойрог замд ажиллаж буй цаг уурын 7 хиймэл дагуул гадаадынханд үндсэн материалуудыг төлбөргүйгээр хангаж байна. Өдгөө Ази Номхон далайн бүс нутгийн 19 оронд Хятадын цаг уурын станцын хиймэл дагуулын радио системийг бий болгож, орнуудын цаг уурыг урьдчилан мэдээлэх хүчин чадавхийг дээшлүүлсэн байна.

Хятад улс урт хугацааны турш дэлхийн цаг уурын байгууллагын гамшгаас сэргийлж гамшгийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах ажлуудыг дэмжсээр ирэв. 2013 онд Хятад улс Африкийн 7 оронд цаг уурын тусламжийн төсөл хэрэгжүүлэв.

Дэлхийн цаг уурын байгууллагын нарийн бичгийн дарга Петтери Таалас "Хятад улс цаг уурын салбарын үйл ажлаараа дэлхийд тэргүүлж байна. Орчин үеийн дэвшилтэд шинжилгээний системтэй төдийгүй туршлагаасаа хуваалцаж, бусад орнуудыг цаг уурын мэдээллээр хангаж байна" гэв.

                                                                                            \Урьхан\


Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100