CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын үр ашиг илэрхий байна

11-22-2016 10:50

Хятадын засгийн газрын өнгөрсөн жил гаргасан "Хятадад үйлдвэрлэв-2025" хөтөлбөрт ухаалаг үйлдвэрлэлийг шинэ үеийн мэдээллийн технологи болон үйлдвэрлэлийн технологитой нэгтгэсэн гол чиглэл болгон тогтоожээ. Түүний дараа нь Хятад улс Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн нийт төвшнийг дээшлүүлэх зорилготой 38 аж үйлдвэрийг багтаасан 46 туршилтын төслийг ажиллуулав. Нэг жилийн дараа Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн ахиц ямар байна, тулгарч буй бэрхшээлүүд юу байна, ухаалаг үйлдвэрлэл ирээдүйд хэрхэн хөгжих вэ?. Эдгээр асуудлаар сурвалжлагч Хятад улсын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэйтэй ярилцлаа.

Шинжлэх ухаан технологи түргэн хөгжиж буй энэ эринд "ухаалаг бүтээгдэхүүн" "ухаалаг үйлдвэр" гэх мэтийн үгнүүд хүмүүсийн сонорт байнга сонсогдох үг болжээ. Ухаалаг бүтээгдэхүүн хүмүүсийн амьдралд өргөн хэрэглэгдэх болсны зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн ухаалаг үйлдвэрлэл тасралтгүй урагшилсаар байна.

Нэг жил өнгөрлөө. Үр дүн ямар байгаа талаар Хятадын Аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй ярихдаа, өнгөрсөн жил, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам 3 D хэвлэл, цемент, шилэн кабелийн ухаалаг үйлдвэр, бэлэн хувцасны үйлдвэр зэрэг 46 туршилтын төслийг ажиллуулж, аж үйлдвэрийн ухаалаг төвшнийг улам дээшлүүлж байна. "Үр ашгийн талаар мэдэгдэхүйц амжилтад хүрсэн гэж хэлж байна. Эдгээр 46 төслийн үйлдвэрлэлийн үр ашиг 30 хувиар нэмэгдэж, эрчим хүчийг 9.5 хувиар хэмнэж, судалгаанд зарцуулах цаг хугацааг өнгөрсөн хугацаанаас 35 хувиар хорогдуулж, нэлээд сайн үр дүнд хүрч чадлаа".

Тэрээр цааш нь ярихдаа, "ухаалаг үйлдвэрлэлийн эцсийн зорилт нь аажмаар биелэх үйл явц юм. Тоон технологи, сүлжээний технологийг хөгжүүлэх нь ухаалаг болгохын суурь бөгөөд ухаалаг үйлдвэрлэл нь энэ хоёрын суурин дээр л биелэлээ олох боломжтой. Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын төслийн үр ашиг өндөр байлаа ч гэсэн явах зам нь хол байгаа нь мэдээж юм" гэлээ.

Ухаалаг үйлдвэрлэл хөгжсөнөөр технологийн бэрхшээлтэй асуудлууд ч гарч ирж байна. Мяо Вэй хэлэхдээ, "хөгжлийн явцад уламжлалт хэлбэрт тулгарч байгаагүй шинэ асуудлууд гарч ирэх болно. Жишээлбэл, аюулгүйн асуудал. Хэрэв сүлжээний толгой компьютер вирустэх юм бол олон сөрөг муу үр дагаврыг дагуулахын зэрэгцээ нийгэмд ихээхэн хохирол учруулах болно" гэлээ.

Эдгээр асуудал бол бодитоор оршиж байгаа асуудлууд юм. Аюулгүйн сэргийлэлт хамгаалалт зэрэг технологийн талаар нэн өдөр шаардлага тавигдсан. Хэдийгээр Хятад улсын хувьд ухаалаг аж үйлдвэрлэлийн үйл явцад хүрэлцэхгүй дутагдалтай тал ерөөсөө оршсоор байгаа боловч өөрийн өвөрмөц давуу талаа бүрдүүлж чадсан" гэж Мяо Вэй үзсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Хятад улс бол дэлхийд аж үйлдвэрлэлээрээ хамгийн том орон. Түүнчлэн интернет сүлжээг ашигладгаараа хамгийн өргөн улс юм. Хэрэв энэ хоёр давуу талыг сайтар ашиглавал, ялангуяа аж үйлдвэрийн компани нэгж болон интернет сүлжээний компаниуд хоорондоо илүү сайн уялдаж чадна. Ингэвэл бид дутуу талаа нөхөж, давуу талаа ашиглаж, ашиггүйгээ ашигтай болгож нийт аж үйлдвэржилтийн үйл явцыг түргэтгэх болно" гэжээ.

Аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй, "үр ашигтай болох нь туршилт практикаар нотлогдсон ухаалаг аж үйлдвэрийн үйлдвэрлэл, менежментийн арга хэлбэрийг цаашид холбогдох аж үйлдвэрлэлийн дунд түгээж, түүнчлэн ухаалаг аж үйлдвэрлэлийн үлгэр жишээ цар хүрээг улам өргөтгөн, улмаар аж үйлдвэрлэлийн салбарт даруй өөрчлөлт хийхэд дөхөм болох болно" гэж тэмдэглэжээ.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100