CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Японы Фукушима мужид 7.4 баллын хүчтэй газар хөдлөв

11-22-2016 11:14

 

 Японы цаг уурын газрын мэдээлснээс үзэхэд, орон нутгийн цагаар 22-ны өглөөний 5 цаг 59 минутад Японы Фукушима мужийн ойролцоох усан хилд 7.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Фукушима мужийн хоёр иргэн хөнгөн бэртжээ. Японы цаг уурын газраас Цунамийн гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргасан байна.
  

 

Японы цаг уурын газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь хойд өргөргийн 37.3 градус, зүүн уртрагийн 141.6 градуст байж, газар хөдлөлт 10 км-ийн гүнд байжээ. Японы Канто болон зүүн хойд нутагт олон удаагийн чичирхийлэл үүсэж, Фукушима муж болон Ибараки мужийн хэсэг газруудаар ч бага зэрэг газар хөдөлжээ.

                                                                                                      \Ренчинсоо\

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100