CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Нохой телевиз үзээд юу мэдэрдэг вэ?

11-21-2016 17:39

  

Ихэнх гэрийн эзэд анзаарсан бизээ. Нохой телевизийн өмнө хэвтээд ямар ч нэвтрүүлэг гарсан цоо ширтэн хааяа нэг гасалж байх нь харагддаг. Тиймээс нохойнд өөрийн гэсэн мэдрэмж байгаа юм биш биз. Их Британы нэгэн судлаач энэ талаар саяхан нийтлэл бичжээ.

Тэрээр айл гэрийн нэгэн эрхэм гишүүн болсон нохой телевиз үзэхдээ, энэ тэргүүнд дуунд нь татагддаг гэжээ. Түүнчлэн нохой хуцах болон ямарваа дохионы дуу, магтан сайшаах хийгээд хүүхдийн тоглоомоос үүссэн “Ка Ка” гэх дуунд маш дуртай гэсэн байна. Тухайн нийтлэлд дурьдсанаар нохойны телевиз үзэх арга хэлбэр хүнтэй адилгүй гэнэ. Нохой юуны өмнө дэлгэцэнд ойртож сайтар ажиглана. Дараа нь гэрийн эзэн хийгээд телевиз хоорондох зайд холхингоо ширвэж үздэг гэнэ. Нохой нь нүдний цөцгийн бүтцийн хязгаарлалаас шалтгаалж, зөвхөн хөх, ногоон өнгийг л хардаг байна. Тиймээс телевизээр гарч байгаа дүрсийг  хүнтэй адил хэмжээнд олж харахгүй гэсэн үг юм. Иймээс л нохой телевиз үзэхдээ үнэхээр баяр баясгалан мэдэрч чаддаг уу гэх асуулт гарч ирж байна. Гэвч эрдэмтэд өнөөг хүртэл энэ асуултад өнөөг хариулж чадаагүй л байна. Гэхдээ зарим судлаачдын хэлж байгаагаар телевизээр нохойд зориулсан тусгай нэвтрүүлэг гарах үеэр тэд хэд бол хэдэн цагаар дэлгэцээс харцаа салгадаггүй гэнэ. Иймээс л нохой телевиз үзээд юу мэдэрдэг вэ? гэх асуулт өөрийн эрхгүй төрж байгаа юм.

 

Эх сурвалж: Синьхуа агентлаг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
Синьхуа агентлаг
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100