CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Энэтхэгт галт тэрэгний осол болжээ

11-21-2016 10:59

 20-ны өдөр Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Пукраян бүс нутагт нэгэн хурдны галт тэрэг замаасаа гаран осолдож, одоогийн байдлаар 103 нас барж, 150 шахам хүн бэртсэн талаар Энэтхэгийн цагдаагийнхан мэдэгджээ.

Энэтхэгийн Төмөр замын яамны нэгэн өндөр албан тушаалтны хэлснээр, осол гарах үед шөнө дөл байсан ба олонх зорчигчид унтаж байсан учраас олон хүний амь нас хохирсон буюу бэртсэн байна. Тус улсын засгийн газар олон тооны авран туслах хүн хүч томилон осол болсон газар авран туслах ажиллагаа явуулж байна. Ослын газраас 91 цогцсыг малтаж гаргасан бөгөөд бусад хүнд бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна" гэжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди твиттэртээ энэ ослын хэрэгт цочирдож байгаа болон хохирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байгаагаа тэмдэглэж, холбогдох салбарынхан яаралтай шалган байцаахыг шаарджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн төмөр замын компани энэ удаагийн ослын хэрэгт нас барсан хохирогсдын ар гэрийнхэнд эдийн засгийн нөхөн олговор олгоно" гэж мэдэгджээ. Энэтхэгийн хэвлэл мэдээлэлд дурдсанаар, Энэтхэгт энэ онд хүнд ноцтой галт тэрэгний осол 6 удаа гарчээ.

\Уртнасан.\

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100