CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ-ын Конгрессын сенат дахь хоёр бүлгийнхэн удирдагчаа сонгон гаргав

11-18-2016 10:56

АНУ-ын Бүгд найрамдах нам болон Ардчилсан нам 16-нд Конгрессын Сенат дахь өөр өөрийн бүлгийн шинэ удирдагчаа сонголоо. Бүгд найрамдах намын сенатч Митч Макконнелл олонхын бүлгийн удирдагчаар улиран сонгогдож, Ардчилсан намын сенатч Чак Шумер цөөнхийн бүлгийн удирдагчаар сонгогджээ.

Бүгд найрамдах нам, Ардчилсан намын сенат дахь удирдагчийг хоёр намын сенатууд тус тус санал оруулан сонгодог. Тэднийг хоёр намын сенат дахь суудлын тоогоор нь олонхын болон цөөнхийн бүлгийн удирдагч гэж нэрлэдэг.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн тэнхимын Бүгд найрамдах намын гишүүд 15-нд Пол Райаныг Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгож, Кевин Маккартийг Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн удирдагчаар сонгожээ. Америкийн Төлөөлөгчдийн танхим ирэх оны 1-р сарын 3-нд Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгох болно. Бүгд найрамдах нам Сенат, Төлөөлөгчдийн танхимд дийлэнх суудал эзэлсэн болохоор Пол Райан улиран сонгогдох боломж их байна.

                                                                     \Ренчинсоо\    

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100