CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс бие даасан цаг уурын зорилт, бодлогыг баримтална

11-17-2016 11:16

 Мароккогийн орон нутгийн цагаар 11-р сарын 16-нд НҮБ-ын Марракешийн цаг уурын өөрчлөлтийн бага хурлын дээд зиндааны хурал хоёрдох өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн хуралд Хятадын цаг уурын өөрчлөлтийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Ше Жэньхуа илтгэл тавилаа.

Ше Жэньхуа илтгэлдээ "Парисын хэлэлцээр бол цаг уурын өөрчлөлтийн олон талт үйл явцын бэлэг тэмдэгтийн чанартай үр дүн юм. Талуудын хамт Марракешийн хурлын ололт амжилтыг цаашид ахиулахад Хятадын тал бэлэн байна. Энэхүү үйл явцыг үр ашигтай ахиулахын тулд, холбогдох гэрээ хэлэлцээрийг эртхэн хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шаардлагатай. Энэ талаар Хятад улс гурван санал санаачилгыг дэвшүүлж байна. Тухайлбал:

Нэгд. Гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, ирээдүйгээ төлөвлөх
Хоёрт. Амлалтаа биелүүлж, харилцан итгэлцлээ бэхжүүлэх
Гуравт. Дэмжлэг туслалцаагаа эрчимжүүлж, хүчин чадавхаа дээшлүүлэх эдгээр болно" гэжээ.

Илтгэлийнхээ төгсөлд тэрээр талуудын хамт шударга, үр ашигтай, хамтран ажиллаж, хамтаар хожсон дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сэргээн засах систем байгуулж, олон улсын нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн зам руу урагшлахын төлөө ихээхэн хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

                                                                                                     \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100