CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дональд Трамп Америкийн амлалтыг үргэлжлэн гүйцэтгэнэ гэж Барак Обама тэмдэглэв

11-16-2016 13:32

НАТО болон Атлантын далайг алгассан холбоотнууддаа хандан Америкийн хийсэн амлалтыг үргэлжлэн гүйцэтгэнэ хэмээн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 14-ний өдөр тэмдэглэжээ.

Барак Обама мөн өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Америк болон НАТО хоорондын "стратегийн амин чухал харилцаа"-г хэвээр хадгалах талаар "асар их сонирхолтой" байгаагаа Дональд Трамп илэрхийлсэн гэжээ. Энэ долоо хоногт харь оронд айлчлахдаа холбогдох оронд энэ мэдээллийг, тухайлбал НАТО-той "холбоотны хүчирхэг харилцаа"-гаа хэвээр хадгалах гэсэн Америкийн шийдвэр зориг буурахгүй гэдэг мэдээллийг уламжилна гэж Барак Обама хэллээ.

Энэ онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн явцад, Дональд Трамп НАТО-д хандан Америкийн хийсэн аюулгүй байдлын тухай амлалтын талаар сэжигтэй байгаагаа олон удаа илэрхийлж, НАТО-гийн холбоотнууд "Америкт хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн"-ий дараа, харийн дайралтад учирсан тохиолдолд цэргийн туслалцаа үзүүлэхийг Америкаас хүсэж болох юм гэж тэмдэглэжээ.

Энэ сарын 8-ны өдөр болсон Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн явцад, Бүгд Найрамдах намын Дональд Трамп Америкийн шинэ ерөнхийлөгчөөр амжилттай сонгогдов. Дональд Трамп 2017 оны 1-р сарын 20-ны өдөр албан ёсоор тангараг өргөн тушаалд орно.

Төрийн эрхийг хүлээлгэн өгөх, хүлээн авах асуудлаар Дональд Трамп энэ сарын 10-ны өдөр Цагаан ордонд Барак Обаматай анхны уулзалт хийжээ. Барак Обама уулзалтын дараа хэлэхдээ, Би Дональд Трамптай Цагаан ордны боловсон хүчний тохоон томилолт, дотоод засаг, гадаад харилцаа зэрэг өргөн агуулгыг хамарсан асуудлуудыг авч хэлэлцсэн гэжээ.

/D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100