Уул түшиж, ус хөвөөлсөн жуулчдын хот Сань Я
11-16-2016 17:33
Хайнань муж нь Хятадын эдийн засгийн онцгой бүс юм. Тус мужийн Сань Я хот нь уул түшиж, ус хөвөөлж оршдог бөгөөд энэхүү хотыг Наргил модны цэцэрлэг гэж хэлэхэд нэг их буруудахгүй бизээ. Тус хот нь Хайнань мужийн өмнөд хэсгийн зам тээврийн хүйс төдийгүй Хятадын зүүн өмнөд далай дагуух бүс нутгийн чухал боомт газар юм.
Арлын муж Хайнаньд орших жуулчдын хот Сань Яг бурханаас хүмүүст өгсөн нандин бэлэг гэж хэлж болно. Чийглэг таатай уур амьсгал, их далайн сэрүүхэн салхи, ээлт наран, хил хязгаар үгүй мэт хөх цэнхэр ус, хөвөн мэт зөөлөн элс нь энэ нутгийн нэрийн хуудас болдог.
Сань Ягийн Наншань нь буддын шашны соёлын нэг төв бөгөөд байгаль дэлхийтэйгээ уялдуулан бүтээсэн хөшөө дурсгалууд нь нэн гайхамшигтай. Хятадын эх газраас арлын Хайннань мужид галт тэрэгнээс илүүтэй онгоцоор зорчвол таатай бөгөөд таны цаг завыг ч мөн хэмнэнэ.
Ингээд жуулчдын хот болох Сань Я гэрэл зурагт хэрхэн буусныг хамтдаа үзье .









