CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин Дональд Трамптай утсаар ярив

11-14-2016 17:06

14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай утсаар ярилцав.

Ши Жиньпин юуны түрүүнд Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосноос хойших 37 жилд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тус хүртээсэн бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулсан юм. Хамтын ажиллагаа бол Хятад, Америк хоёр орны цорын ганц зөв сонголт гэдгийг бодит үйл явдал гэрчилж байна. Өдгөө, Хятад, Америкийн хамтын ажиллагаанд чухал боломж тохиож, асар их нөөц хүчинтэй байна. Хоёр тал зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтийг урагшлуулж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр орны ард түмэнд улам их бодит үр ашиг хүртээж, Хятад, Америкийн харилцааг сайтар хөгжүүлэх нь зүйтэй гэв.

Тэрээр мөн, хамгийн том хөгжиж буй орон, хамгийн том хөгжингүй орон, дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн цогцын хувьд, Хятад, Америк хамтран ажиллах шаардлагатай, хамтран ажиллаж салбар маш олон байна. Миний бие Хятад, Америкийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Америкийн талын хамт хичээн зүтгэж хоёр орны харилцааг урагш ахиулан, хоёр орны ард түмэн ба бусад орны ард түмэнд үр ашигийг нь хүртээхэд бэлэн байна гэв.

Дональд Трамп: Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд минь Ши Жиньпин дарга баяр хүргэсэнд талархаж байна. Ши Жиньпин даргын Америк, Хятадын харилцааны тухай үзэл бодлыг би сайшааж байна. Хятад улс бол агуу их, чухал гүрэн бөгөөд Хятад улсын хөгжлийн сайн сайхан хэтийн төлөв дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Америк, Хятад хоёр орон харилцан ашигтай ажиллаж, хамтдаа амжилтад хүрч болох юм. Таны хамт, Америк, Хятад хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд би бэлэн байна. Америк, Хятадын харилцаа улам сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Харилцаа холбоогоо хэвээр хадгалж, сайн сайхан ажлын харилцаа тогтоож, эртхэн уулзаж, хоёр орны харилцааны хөгжил, хоёр талын харилцан сонирхож буй асуудлаар цаг даруй санал бодлоо солилцож байхыг Ши Жиньпин, Дональд Трамп зөвшөөрчээ.

 

                                                                                                                      \Уртнасан.\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100