Долоон минутын хугацаанд 10 тэрбум юаны бараа зарагдлаа
11-11-2016 11:16
Алибаба тэргүүтэй цахим худалдааны компаниуд Хятадын зах зээлд хүч түрэн орж ирсэнээр интернэт худалдаа олон шинэ амжилтыг тогтоогоод байна. Хятад улсад жил болгоны 11-р сарын 11-ны өдрийг “хос 11” гэж нэрийддэг. Энэ өдөр бүхий л бараа бүтээгдэхүүн “зад” хямдарч хэрэглэгчдийг нойргүй хонуулахад хүргэдэг юм. Тэгвэл энэ оны “хос 11”-ны өдөр Алибаба группын Тян Мо худалдааны сайт 6 минут 58 секундын хугацаанд бүх дэлхийн хэмжээнд 10 тэрбум юаны бараа зарж чадсан байна. Өнгөрсөн оны энэ өдөр буюу “хос 11”-нд 12 минут 28 секундэд 10 тэрбум юаны бараа бүтээгдэхүүн зарагдаж байсан юм. Дашрамд дуулгахад Алибаба группын захирал Жек Ма энэ өдөр Шэньжэнд ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж : Синьхуа агентлаг
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/11/11/2016111111153899533.jpg)
![](http://p1.img.cctvpic.com/photoworkspace/contentimg/2016/11/11/2016111111154593491.jpg)