CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

“Тансаг сайхан Хятад улс” уран зургийн үзэсгэлэн боллоо

11-09-2016 16:57

Уран зургийн “Тансаг сайхан Хятад орон” болон “Зургаар өгүүлсэн дэлхий” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 6-ны өдөр Юньнань мужийн Линцангийн Дияншийн багшийн дээд сургуулид боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Бээжингийн “Жэн Ши” урлагийн компани, Италийн Бенотон  нийгэмлэгээс зохион байгуулсан байна. Мөн 4 дэхь удаагийн Азийн богино хэмжээний кино наадам Линцан хотын 6 дах удаагийн хил хязгаар орны эдийн засаг, худалдааны хурлын бэлтгэл комисс, Диян шийн багшийн дээд сургуулиас хамтран зохион байгуулжээ.
“Тансаг сайхан Хятад улс” аян нь Хятадын соёлыг дэлхий дахинд таниулах зорилготой бөгөөд энэ хүрээнд Хятадын 56 үндэстэн ястны уран бүтээл тэрдундаа цөөн тоот үндэстний орны уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах юм.
Өнгөрсөн 5-р сарын 28-нд Бээжин хотод “Тансаг сайхан Хятад улс” аяны нээлтийн ёслол болсноос хойш энэ аян олон газар нутгийн уран бүтээлчдийн талархалыг хүлээсээр иржээ. Зөвхөн Юньнань мужийн Линцан хотоос гэхэд л зургаан үндэстний 200 гаруй уран бүтээлчид энэхүү аянд оролцсон байна .
Харин Италийн Бенотон нийгэмлэгээс зохион байгуулж байгаа бичил загварт уран зургийн үзэсгэлэн нь дэлхийн 40 гаруй улсын 18000 гаруй уран зургийг хүлээн авч, 120 цуврал хэвлэн, 9 дэх удаагаа дэлхий хэмжээний үзэсгэлэн зохион байгуулжээ.

  

  

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100