CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Мандал боомтоор бараа нэвтрүүлсэн хэмжээ шинэ тэмдэглэл тогтоов

11-09-2016 11:58

 

Бугат хотын хилийн шалган өнгөрүүлэх газрын мэдээнд тэмдэглэснээр, 11-р сарын 7-ны оройн 18 цагийн байдлаар, Хятадын Мандал боомтоор 420 мянга гаруй тонн бараа нэвтрүүлсэн ба энэ нь өнгөрсөн жилийнхээс 95.84 хувиар нэмэгджээ.

 
2015 оноос Мандал боомтыг байнгын үйл ажиллагаатай болгосноор унаа машин зорчих, ачаа бараа нэвтрүүлэх хэмжээ тасралтгүй нэмэгдсэн тул тус боомтын албаныхан үйлчилгээгээ сайжруулан, шалгалтын системийг шинэчилж, боомтоор нэвтрэхэд 4 минут зарцуулдаг байсныг 40 секунд болгон богиносгожээ. Бугат хотын хилийн шалган өнгөрүүлэх газраас гааль, чанар, хорио цээрийн хяналт шалгалтын салбартай "Хилийн шалгалтын гурван талын нэгдсэн хэлэлцээр" байгуулж, "мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх, хууль хэрэгжилтийн салбарт харилцан туслах" нэгдсэн үйлчилгээний дүрэм хэрэгжүүлэн, боомод аюулгүйн баталгаатай, дүрэмжсэн үйлчилгээтэй, өндөр үр ашигтай орчин ахуйг бүрдүүлж чаджээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100