CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бээжингийн Олон улсын богино хэмжээний киноны 6-р наадам болно

11-08-2016 11:45

ХОУР-ийн мэдээ: Хятадын кино салбарын шинэ эрин цаг, шинэ хүчнийг төлөөлсөн өргөн хүрээтэй Бээжингийн Олон улсын богино хэмжээний киноны 6-р наадам 12-р сарын дундуур цуврал үйл ажиллагаа явуулах гэж байна.

Энэ үеэр интернет видео кино телевизийн болон VR+кино телевизийн жил тутмын чуулга уулзалтууд болохын зэрэгцээ Бээжин хотын Ү Кэсүн биеийн тамир спортын ордонд шагнал гардуулах ёслол болно.

"VR+кино телевиз" жил тутмын чуулга уулзалт бол энэ оны Бээжингийн Олон улсын богино хэмжээний кино наадмын чухал үйл ажиллагааны нэг юм. Интернет видео телевиз болон VR-г уялдуулсан бүтээлийг гаргах, борлуулах мөн тэрчлэн бусад холбогдох бүтээгдэхүүнийг голчлон дэлгэн үзүүлэх юм. Энэ оны үйл ажиллагаанд урлагийн ажилтан, кино телевизийн одууд, салбарын мэргэжилтэн, кино үзэгчид болон тэмцээнд оролцогчид гэх зэрэг нийт 2000 гаруй хүн оролцох бөгөөд 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бүх үйл явцыг мэдээлнэ. Тус үйл ажиллагаа 12-р сарын 18-ны өдөр Бээжин хотын Ү Кэсүн биеийн тамир спортын ордонд болно.

\Сайн-Өлзий орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100