АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэв
11-08-2016 17:13
АНУ-ын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 11-р сарын 8-ны 00 цаг болоход АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Диксвилл суурингийн сонгогчид хамгийн тэргүүнд саналаа өгснөөр, дөрвөн жил тутамд нэг удаа болдог АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлсэн байна.
АНУ-ын зүүн хэсгийн орон нутгийн цагаар 8-ны өглөөнөөс орой хүртэл АНУ-ын олонх нутагт санал хураалтын ажил өрнөнө. Энэ удаагийн ерөнхий лөгчийн сонгуульд Ардчилсан Намаас Хиллари Клинтон, Бүгд Найрамдах Намаас Дональд Трамп нар ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа билээ.
1960 оноос, дөрвөн жилд нэг удаа болдог АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эхний цэгээр Диксвилл суурин болсоор ирсэн ба Нью-Хэмпшир мужийн Харт гэдэг өөр нэгэн сууринтай хамт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын "эхний тосгон" хэмээгджээ.
Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгохоос гадна бас 34 сенатор, Конгрессын бүх гишүүн болон орон нутгийн хэсэг албан тушаалтныг сонгоно.